Хүн ба амьтны дотоод шүүрлийн булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.
Гормон нь грекээр – өдөөх, сэдээх гэсэн утгатай юм.
Дааврууд нь 1. Уургийн бүтэцтэй, 2. Стероид бүтэцтэй гэж 2 хуваагддаг.
Уургийн бүтэцтэй дааврууд:
Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): - иод агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар тирекальцитонин орно.
Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные железы): БХБ-н хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг ялгаруулдаг дөрвөн жижиг булчирхайг ХБХБ гэнэ.
Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг дааврууд ялгарна. Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.
Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) - Хүний нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон, липокайн зэргийг ялгаруулна.
Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй нойр булчирхайгаас ялгардаг гормон.
Бөөрний дайвар булчирхайн гормон (Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай, давхарга бүрээс нь даавар ялгардаг. (Адреналин-, норадреналин)
Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн. Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. дэмжинэ). ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.
Өнчин тархины дааврууд (Гипофиз): – Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн дааврууд:1. Өсөлтийн даавар -Самототроп. 2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп, пролактин, лютетропны гормон 3. Адреналин ба кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах гормон 2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг тохируулагч меланоформ гормон . 3. Өнчин тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.
Эпифизийн гормон- Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм.. Эдийн дааврууд, Ходоод, нарийн гэдэсний гормон, нарийн гэдэсний хананд секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг - цусны даралтыг өндөрсгөдөг даавар , ходоодонд гастрин даавар бий .
Нейрогормон: – Гистамин –ходоодны хүчиллэг чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм. Серотонин- (энтероамин) бие махбодийн эд болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг даавар. Гепарин- элгэнд үүсэж, цусны бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.
Стероид бүтэцтэй дааврууд : БДБ-н холтослог давхрагын даавар: Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид (ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .
Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний даавар фолликулин, төмсөгний даавар прогестерон орно. Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) – эстрон (фолликулин), эстрадиол, эстриол андротедион нүүрс ус, уургийн солилцоонд нөлөөлнө.
댓글 없음:
댓글 쓰기