2017년 2월 13일 월요일

Эндометриоз гэж юу вэ? - Оношлогоо эмчилгээ

Эндометриоз гэж юу вэ?

Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.

Умайн дотор байх ёстой эндометрийн тодорхой хэсэг умайн гадна буюу өндгөвч, умайн гуурсан хоолой зэрэг эрхтэнд үүсэхийг эндометриоз гэж ойлгож болох юм.
 
Хэмжээнээс хамааран эмгэгийн үеийг тогтоох ба зовиур шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг.

 
Эндометриозийн гол зовиур:  аарцаг хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмлэхгүй байх-үргүйдэл.

Эндометриозиор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа ба ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрч байна.
 

 
Эндометриозын эмчилгээний гол зорилго нь
- Өвдөлтийг багасгаж зовиургүй болгосноор өдөр дутмын амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах
- Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.

 

Эндометриозын оношлогоо

 Дээр дурьдсан зовиур, шинж тэмдэгүүд болон эмэгтэйчүүдийн үзлэгийн үед илрэх аарцгийн хөндийн өөрчлөлт зэргээр нь эндометриозийг магадлан оношлох ба хэвлийн хөндийн дурангийн оношлогоогоор илүү тодорхой үнэн зөв оношийг тавидаг.

Энэхүү эмгэгийн онцлог шинж нь аарцгийн хөндийн эрхтүүдэд наалдац үүсэх, өрцний тодорхой хэсгүүдэд толбо үүлэх зэрэг өөрчлөлтүүд үүсгэдэг.

 


Эндометриозийн эмчилгээ

Эндометриоз нь өөрчлөлттэй хэсгийг аль болох үлдээхгүй авснаар зовиур багасч дахин үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг.

Хэвлийн хөндийн дурангаар харах үед дэлгэцэнд дээр хэд дахин томорч харагдах учир өөрчлөлттэй хэсгийг нарийвчлан харж нягт нямбай мэс засал хийх боломжтой тул мэс заслын дараа наалдац үүсэх зэрэг хүндрэл багатай.
Мэс засал хийснээр жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа залуу эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал өндөрсдөг.
 
Гэвч үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд эндометриозийн эмчилгээг хийхдээ нас, өндгөвчний үйл ажиллагаа, эрэгтэй үргүйдлийн шалтгаан хавсарсан эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр эмчилгээний хамгийн тохиромжтой аргыг сонгох хэрэгтэй болдог.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.


Эндометриозийг хэвлийн хөндийн дурангаар эмчлэх

Эндометриозийн ургацгийг мэс заслын хайчаар тасалж авах арга болон цахилгаан лазераар түлэх аргыг ихэвчлэн хэрэглэдэг ба умай, өндгөвч умайн гуурсан хоолой зэрэг эмэгтэйчүүдйин үржлийн эрхтнийг өөрийн хуучин хэвэнд нь оруулах эрхтэн хэвээр хадгалж үлдэхийг гол зарчимаа болгодог.
Ялангуяа өндгөвч нь эм бэлгийн гормон ялгаруулдаг мөн жирэмслэхэд зайлшгүй шаардлагатай эрхтэн тул өндгөвчинд үүссэн эндометриозыг авах үед мэс засал хийж буй эмчийн туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг.

 
Мэс заслын дараах эмийн эмчилгээ

Хэвлийн хөндийн дуран ашиглан эндометриозийг авлаа ч голомт эх үүсвэрийг нь авах боломжгүй учир энэ эмгэг нь дахин үүсэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс жирэмлэх төлөвлөгөөгүй байгаа эмэгтэйчүүдэд мэс заслын дараа 3-6 сарын хугацаанд эмийн болон умайн хөндийд спираль тавих эмчилгээг хийдэг.
 

Умайн миом буюу хоргүй хавдар түүний эмчилгээ

Умайн хоргүй хавдар буюу миом

Миом нь умайд үүсдэг хавдар бөгөөд хорт хавдар биш хэдий ч хэмжээ нь өсч томордог байх нь олонтаа тохиолддог. Нийт эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд илэрдэг харьцангуй элбэг эмгэг юм. Дийлэнхдээ тодорхой хугацаагаар явцыг нь ажиглах замаар хяналт тавьж болдог ч зарим тохиолдолд эмчилгээ хийлгэх шаардлага ч гардаг.

 


 

Оношлогоо:

Миом нь ихэвчлэн эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх явцад санаандгүй илрэх тохиолдол олон байдаг ба эхо шинжилгээгээр байрлал болон хэмжээг тодорхойлдог.

Хэвлийн хэсгээр өвдөх, сарын тэмдэг ихээр ирэх, сарын тэмдэг ирэх үед өвдөх зэрэг зовиураас болоод эмнэлэгт үзүүлэхээр ирж буй өвчтөнүүдээс ч мөн миом илрэх тохиолдол олон байдаг.


 

Эмчилгээ

Хэмжээ нь том биш бөгөөд ямар нэгэн зовиургүй миом бол тодорхой давтамжтайгаар үзлэг хийн явцыг ажиглаж, хяналт тавьдаг.

Эмчилгээ шаардлагатай тохиолдол нь хэмжээгээрээ томордог юм уу сарын тэмдэг ихээр ирэх, ирэх үед өвдөх, даралт мэдрэгдэх, ойр ойрхон шээх зэрэг зовиуртай тохиололд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг.

Эмийн эмчилгээг мэс засал хийхэд хэцүү өвчтөнд (өвчтөн өөр ямар нэгэн өвчтэй эсвэл мэс засал хийлгэхийг хүсэхгүй байх тохиолдолд) хэрэгжүүлдэг ба сарын тэмдгийг хязгаарлах эм юм уу тариаг удаан хугацаагаар эмчийн жороор хэрэглэдэг. Энэ нь радикал эмчилгээ гэхээсээ илүү тодорхой хугацаанд өвчний явцыг зогсоох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэс заслын эмчилгээнээс өмнөх туслах эмчилгээгээр хэрэглэгддэг.  

Мэс заслын эмчилгээг ерөнхийд нь умайг авах мэс засал, миом авах мэс засал, умайн артерийн судсыг бөглөх мэс засал(умайн артерийн судсыг бөглөж миомийн хэмжээг багасгах арга) гэж ангилж болно.
Умай авах болон миом авах мэс заслыг миом хэмжээ хэт том юм уу урьд нээж хийлгэсэн хагалгаанаас хэвлийн дотоод гэмтэл ихтэй биш бол дурангийн аргаар мэс засал хийлгэх боломжтой 

Үр хөврөл хэрхэн бүрэлддэг вэ? Үр тогтолт гэж юу вэ?

Өндгөн эс боловсрох үеээс эс эстэй  үр хөврөл болон умайн хөндийн бэхлэгдэх хүртэлх үйл явц.   Жирэмслэх үйл явц ч гэж нэрлэж болох юм.
 
 

Байгалийн жамаар жирэмслэх үйл явц нь эмэгтэй хүний өндгөвчинд боловсорч гүйцсэн цорын ганц өндгөн эс умайн гуурсан хоолойд орох үед гаднаас орж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Энэхүү нийлц нь умайн шилжих явцдаа зигот, эсийн хуваагдлийн үе, морул зэрэг үеүүдээр өсч бластоцилт болох үедээ умайн хөндийд бэхлэгдсэнээр жирэмслэдэг. Харин умайн гуурсан хоолойд бий болсон үр тогтолт нь умайн хөндий рүү орж чадалгүй тухайн хэсэгтээ бэхлэгдэх тохиолдолд савны гадуурх жирэмслэлт бий болно.

Үр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг нь  байгалийн жамаар боловсорч буй ганцхан эсээр үр тогтоох тохиолдолд жирэмслэх магадлал тун бага тул  эм тарианы тусламжтайгаар өндгөвчинд олон фолликулийг боловсруулдаг. Фолликулийн боловсрох явцыг тодорхой хугацаанд эхогоор ажиллан хяналт тавьж байгаад боловсорч гүйцэнгүүд гарган авдаг. Мөн эр эсийг гаргаж авч хамгийн сайн эсийг сонгон гадны орчин үр тогтоодог.


 
Үр тогтоох 2 арга байдаг ба нэг нь байгалийн жамаар эр эс, өндгөн эс хоёрыг тусгай саван хийж эр эс, өндгөн эсийн цитоплазмыг нэвтлэн орохыг хүлээх, өөр нэг арга ИКСИ ажилбараар эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тариж оруулах гэсэн аргууд байдаг.
Ийнхүү тогтсон үр хөврөлийг 3-5 хоног өсгөн умайн хөндийд шилжүүлэн суулгадаг. Умайн хөндийд орсон үр хөврөл умайн хананд бэхлэгдсэнээр жирэмслэдэг.

Гормон буюу даавар гэж юу вэ?


Хүн ба амьтны дотоод шүүрлийн булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.

Гормон нь грекээр – өдөөх, сэдээх гэсэн утгатай юм.
 
 

Дааврууд нь 1. Уургийн бүтэцтэй, 2. Стероид бүтэцтэй гэж 2 хуваагддаг.

Уургийн бүтэцтэй дааврууд:

Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): - иод агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар тирекальцитонин орно.

Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные железы): БХБ-н  хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг ялгаруулдаг дөрвөн жижиг булчирхайг ХБХБ гэнэ.

Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг дааврууд ялгарна.  Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.  

Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) - Хүний  нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон, липокайн зэргийг ялгаруулна.

Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй   нойр булчирхайгаас ялгардаг гормон.

Бөөрний дайвар булчирхайн гормон (Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай, давхарга бүрээс нь  даавар ялгардаг. (Адреналин-, норадреналин)

 Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн. Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. дэмжинэ). ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.

Өнчин тархины дааврууд  (Гипофиз): – Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн дааврууд:1. Өсөлтийн даавар -Самототроп. 2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп, пролактин, лютетропны гормон  3. Адреналин ба кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах гормон   2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг тохируулагч меланоформ  гормон .    3. Өнчин тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.

Эпифизийн гормон- Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм.. Эдийн дааврууд, Ходоод, нарийн гэдэсний гормон, нарийн гэдэсний хананд  секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг - цусны даралтыг өндөрсгөдөг даавар ,  ходоодонд гастрин  даавар бий .

Нейрогормон: Гистамин –ходоодны хүчиллэг чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм.   Серотонин- (энтероамин) бие махбодийн эд болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг даавар.   Гепарин-  элгэнд үүсэж, цусны бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.

Стероид бүтэцтэй дааврууд : БДБ-н холтослог давхрагын даавар: Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид  (ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .

Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний даавар фолликулин, төмсөгний даавар прогестерон орно.  Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) – эстрон (фолликулин), эстрадиол, эстриол  андротедион нүүрс ус, уургийн солилцоонд нөлөөлнө.

Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ? Өндгөвчний уйланхайн эмчилгээ


Өндгөвчний киста буюу уйланхай

МизМэди эмнэлэг нь өндгөвчний уйланхайг олон жилийн туршлагадаа үндэслэн үнэн зөв оношлон хамгийн тохиромжтой аргыг сонгон эмчилж байна. Ихэнх тохиолдолд нээх хагалгаа хийхгүйгээр дурангийн мэс заслын аргаар эмчилж байна.

Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ?

Өндгөвчний уйланхай гэж өндгөвчинд үүссэн дотор нь усаар дүүрсэн уйланхайг хэлнэ. Өндгөвч нь умайн хоёр талд байрладаг хос эрхтэн бөгөөд овульяаци явуулах(өндгөн эсийг боловсруулан гадагшлуулах), эм бэлгийн даавар ялгаруулах үүрэгтэй чухал эрхтэн юм. Энэхүү үйл ажиллагааны явцад уйланхай үүсэх нь элбэг байдаг тул үүнийг өндгөвчний киста гэж нэрлэдэг.

Дийлэнх өндгөвчний уйланхай нь жижиг, өсөлттэй байдаг. Гэвч том уйланхайнууд нь өвдөх, халдвар дамжуулах, идээлэх зэрэг эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандах шаардлагатай юм.


Шалтгаан

Сар болгон өндгөвчинд фолликул гэж нэрлэдэг уйланхай үүсдэг ба энэ нь хагарснаар өндгөн эс гадагшилдаг. Гэвч зарим үед фолликул нь ургацаг болж хувирах тохиолдол байдаг.
Энэхүү ургацаг нь хоёр төрөл байдаг

Үүрэгтэй уйланхай – фолликул бүрэн боловсорч өндгөн эс гадагшилж чадаагүйгээс үүсдэг. Энэхүү уйланхай нь ихэвчлэн 1-3 сарын дотор алга болдог.

Фолликул шинжтэй уйланхай- Энэ нь өндгөн эс боловсорсны дараа фолликул нь уйланхай хэлбэртэйгээр үлдэх тохиолдол бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.

Дийлэнх уйланхай нь үүрэгтэй уйланхай байдаг бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үүсдэг. Гэвч үүнээс гадна өөр олон төрлийн уйланхайнууд үүсч болох бөгөөд үүний нэг жишээ гэвэл умайн эндометриоз эмгэгтэй хүмүүст өндгөвчинд уйланхай буюу ургацаг үүсэх тохиолдолд умайн эндометриозоос үүдэлтэй ургацаг гэж нэрлэдэг. Үүнээс гадна гаж ургацаг, миксома гэх мэт патологийн үүднээс ангилсан олон төрлийн уйланхай байдаг ба хэмжээ, зовиур шинж тэмдгээс нь хамаарч эмчилгээ хийх эсэхийг шийдвэрлэдэг.


Шинж тэмдэг, зовиур
Дийлэнх өндгөвчний уйланхай нь шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Тиймээс тогтмол шинжилгээ хийлгэж байх нь чухал юм. Ургацаг эргэн тойрны эрхтэн юм уу аарцгийг дарах эсвэл уйланхай хагарч цус гарах зэрэг тохиолдолд өвдөлт бий болдог. Ховор тохиолдолд уйланхай эдээлснээс хүчтэй өвдөх тохиолдол ч байдаг. Энэ тохиолдолд яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарч болдог. Өөр шинж тэмдэг гэвэл ургацаг давсгийг дарснаас шээх үед зовиуртай байх, бөөлжих, суулгах гэх мэт зовиур илэрч болзошгүй юм.

 
Оношлогоо
Ямар нэгэн зовиуртай тохиолдолд асуулга авах ба эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Мөн эмэгтэйчүүдийн эхогоор харж хэлбэр, хэмжээ зэргийг шалгаж тодорхойлдог. 3-4 сарын дараа ч алга болохгүй бүр томрох юм уу өвдөх тохиолдолд цусны шинжилгээгээ(CA-125 хавдар илрүүүлэх шинжилгээ) бага аарцгийн дурангийн оношлогоо зэргийг хийдэг.  


Эмчилгээ
Эмчилгээг өвчтөний нас, цэвэршсэн эсэх, уйланхайн хэлбэр хэмжээ, зовиур зэргээс хамаарч шийдвэрлэнэ.

ü  Явцыг ажиглах

Уйланхай жижиг бөгөөд хэмжээ нь өөрчлөгдөхгүй зовиур багатай бол хэдэн сар явцыг харан өөрөө алга болох эсэхийг нь ажиглана.

ü  Эмийн эмчилгээ

Үүрэгтэй уйланхай байх магадлалтай тохиолдолд гормоны эм хэрэглэх нь эмчилгээнд тус болдог.

 
 
 
 
 

ü  Дурангийн мэс засал

Уйланхай томрох юм уу анхнаасаа 5-6см-ээс том байх, дотор нь уснаас өөр хатуу зүйл байх, өвдөх гэх мэт зовиуртай, 3 сараас дээш хугацаагаар алга болохгүй байх зэрэг тохиолдолд мэс засал хийх шаардлага гарч болно.
Хорт хавдар биш бол зөвхөн уйланхайг авахад л бүрэн эдгэрэх боловч зарим үед өндгөвчийг бүхэлд нь авах тохиолдол ч гарч болдог. Хорт хавдар бол дурангийн хагалгаанаас илүү нээх хагалгаа хийх нь элбэг байдаг.


Урьдчилан сэргийлэлт
Өндгөвчний уйланхай нь маш элбэг бөгөөд дийлэнхдээ ямар нэгэн зовиур илрэхгүй томордог тул урьдчилан сэргийлэх тусгай арга хэрэглэх шаардлагагүй. Одоогийн байдлаар өндгөвчний ургацгаас сэргийлэх юмуу эрт илрүүлэх арга зам бол сарын тэмдгийн мөчлөг, хэмжээ(хэмжээ, хугацаа, өвдөлт) зэрэгт өөрчлөлт гарвал эмчид үзүүлэх, мөн ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан ч тогтмол үзлэгт хамрагдах явдал юм.